Нутгаараа хөгжилдөх нэг өдөр″ зугаалга болж өнгөрлөө


Өлгий сумын оюутны зөвлөлөөс санаачлан оюутан залуусын дунд нутгаараа хөгжилдөх нэг өдөр аялалыг зохион байгууллаа. Хэдий байгал хангай сэрүүлхсэн хүйтэн өдөр байсан ч залуус нэгэнтэйгээ уулзаж, хөгжиж хөөрөлдөхдөө сэтгэл нь дулаахан байгаа нь илт байлаа. Өглөө 10 цагт талбай дээр цуглаж, тэндээсээ зугаалгынхаа газар болох Туулын шугуй руу хөдлөв. Туулын шугуйд очиж, үйл ажиллагааны нээлтийг хийгээд уулын оргил булаалдах тэмцээн явуулахад Баттогтох ахлагчтай 2008 оны төгсөлт хамгийн бага хугацаанд туулсан байлаа. Хөгжилтэй зүйл гэвэл зарим оргил булаалдахаар гүйсэн тамирчин уулын тал дунд ядарч цуцсандаа түр унтаж багийнхаа амжилтыг хойшлуулсан хөгжилтэй явдал гарч байлаа. Ингээд цааш нь хөдөлж тэгшхэн талбай бүхий газар эрчүүд нь ид хаваа үзэн барилдаж, эмэгтэйчүүд нь хөл бөмбөгийн тоглолт хийв. Ийнхүү бөхийн барилдаан өрсөлдөөнтэй явагдаж, МУБИС-ийн 3-р ангийн оюутан Б. Баттогтох тэргүүн байр, Пэрэнлэйн Тогтохбаатар 2-р байр, ХЦДС-ийн төгсөх курсийн оюутан Цогтоогийн Ренчинсамбуу 3-р байр тус тус эзэлж, Цэдэндээн Нямхүү гэр бүлийн хамтаар шагнал урамшуулыг гардуулсан юм. Мөн тэмцээнүүдийн багийн нийлбэр дүнгээр 2007 оны Сарантуяа ахлагчтай төгсөлт тэргүүн байр эзэллээ. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон оюутан залуус цаашид улам өргөн хүрээтэй зохион байгуулахаар ярилцаж, намрын эхэн сард дахин нутгаараа чуулахаар товлолоо. Ийнхүү хөөрч хөгжилдсөн оюутан залуус 17 цагт Улаанбаатарын зүг хөдөлцгөөлөө.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)